Байгууллагын танилцуулга

Зээл | Итгэлцэл | Валют арилжаа | ХБҮЦ | Цахим төлбөр тооцоо

        Жи Эс Би Капитал ББСБ нь Шунхлай группын 100%-ийн хөрөнгө оруулалтаар байгуулагдаж, 2010 оны 10-р сарын 27-ны өдрийн 325 тоот тушаалаар “Банк бус санхүүгийн үйл ажиллагаа” эрхлэх зөвшөөрлийг авч үйл ажиллагаагаа эхэлсэн.

Манай компани нь нийт үйл ажиллагаа явуулсан 15 жилийн хугацаанд зээл, итгэлцэл, цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулга, факторинг, гадаад валют арилжаа эрхлэх тусгай зөвшөөрлүүдийг авч, банк бус санхүүгийн байгууллагын бүхий л төрлийн үйлчилгээг 40 мянга гаруй харилцагчиддаа шуурхай, хурдан, хүртээмжтэй хүргэдэгээрээ зах зээлд танигдсан, ББСБ-ын салбарын ТОП-5 ББСБ-ын нэг болж өргөжсөн.

Жи Эс Би Капитал ББСБ нь Монгол улсын хэмжээнд хүн ам, бизнесийн үйл ажиллагаа голчлон төвлөрдөг Улаанбаатар хот, Эрдэнэт хот, Дархан хотуудад нийт 16 салбар болон 3 дижитал сувгуудаар санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг зээлийн хүртээмж багатай иргэдэд чиглэн хүргэж байна.

Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо, Монголын тогтвортой санхүүжилтийн холбооны үндсэн гишүүний хувьд Монгол улсын тогтвортой хөгжил, ногоон санхүүжилт, жижиг дунд бизнесийг дэмжих чиглэлд анхаарч, Жерес ОУТББ, People in Need, Lend A Hand байгууллагуудтай хамтран тодорхой бүлгийн иргэдэд орчны бохирдлыг бууруулах болон жижиг дунд бизнесийн зээл олгох төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.

Жи Эс Би Капитал ББСБ нь зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд ажиллахдаа гадаад, дотоодын санхүүгийн зах зээл дээрээс Монголын ипотекийн корпораци ХК, Мандал даатгал ХК, Enabling Qapital AG, Lend-A-Hand Fund, Crowd Credit Global компаниудаас итгэлцэл татах, хаалттай бонд гаргах, ХБҮЦ гаргах, зээл авах зэрэг үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд эрхэлдэг.